Улсын шалгалт:
• Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой.
• Ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид, МСҮТ-ийн төгсөгчдөөс авна.
• Аймаг, дүүргийн улсын шалгалтын комисс, сургуулийн улсын шалгалтын комисс зохион байгуулна.
• БҮТ нь улсын шалгалтын сэдэв даалгавар боловсруулах ажлыг гүйцэтгэнэ.
• Улсын шалгалтын сэдэв даалгаврын нууцлалыг аймаг нийслэлийн БСУГ-ын захирал, сургуулийн захирал бүрэн хариуцна.
• Сурагчдын ажилласан бичгийн ажлыг засаж үнэлэх, мэдээллийн системд оруулах ажлыг тухайн сургуулийн мэргэжлийн багш нар гүйцэтгэнэ.
ЭЕШ:
• Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэгийн ерөнхий чадвараар эрэмбэлэх уралдаант шалгалт юм.
• ЭЕШ-ыг бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.
• Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд БҮТ-өөс томилсон шалгалт зохион байгууллах комисс ажиллана.
• ЭЕШ болон МХБШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.