time

JavaScript Free Code

"Монгол бичиг-бидний ирээдүй" өдөрлөг

 "Монгол бичиг-бидний ирээдүй" өдөрлөг Хулд суманд боллоо. Дундговь аймгийн БСУГ, Хулд сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургуулиас зохион байгуулсан энэ үйл ажиллагааг "Шинэ ази" группийн ерөнхийлөгч, эх хэлний боловсролыг дэмжих "Үлэмж эгшиглэн" сангийн тэргүүн Л.Төрбаяр, EFES группийн ерөнхийлөгч, Хулд сумын Нутгийн Зөвлөлийн дарга, Монгол улсын алдарт уяач С.Мөнхбат, Дундговь аймгийн АН.ын дарга Ц.Мөнхбат, MCS группийн барилгын инженер М.Шижирбат нар ивээн тэтгэсэн юм. Өдөрлөгийн эхэнд тун сая Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан Монгол улсын Зөвлөх багш Д.Отгонсүрэнгийн бичиж хэвлүүлсэн шинэ номын нээлт болж улмаар Уншигч-зохиолчдын уулзалтаар үргэлжилсэн юм. "Шинэ ази" группийн ерөнхийлөгч, эх хэлний боловсролыг дэмжих "Үлэмж эгшиглэн" сангийн тэргүүн Л.Төрбаяр энэхүү өдөрлөгт хэрэлцэн ирж өөрийн санаачлан жил бүр зохион байгуулдаг Монгол хэл бичгийн олимпиадын удаа дараагийн шагналт багш Д.Отгонсүрэн болон түүний шавь нарын амжилтыг онцлон тэмдэглэж баяр хүргэв. Уулзалтанд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч До.Цэнджав, Х.Чилаажав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр "Болор цом"-ын эзэн Н.Гантулга, яруу найрагч Х.Энхтөр, Д.Энхбаяр, аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Ж.Мөнхтөр нарын олон хүн шүлэг зохиолоо уншин урлагийн нэрд гарсан уран бүтээлчид тоглолтоо сонирхууллаа.

"Идэрийн их Мөрөн- Эх хэлний мөрнөө тэмүүлэхүй " номын нээлт өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Д.Отгонсүрэн багдаа цаашдын ажилд нь өндөр амжилт аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.