ИЖИЙ ЕРТӨНЦ
Хайр асгарсан энгэрт тань наалдан жаргая
Халамж ундраасан сэтгэлд тань сүсэглэн залбиръя
Бурхан мэхийм өлмийд тань сөхрөн адислагдъя
Буурал үстэй шүтээн таньдаа сөгдөн мөргөе
Таны анхилуухан үнэрти одод мансуурч түгдэг
Таны ялдамхан аальнд наран талимаарч мишээдэг
Таны яруухан дуунд саран уярч мэлмэрдэг
Таны дулаахан өвөрт би жаргаж найрсдаг
“Тэнгэр ижий минь”...
Өнчин дэрэн дээр зүүд аргамжиж
Өрлөг ижий минь гунигаа нимгэлж суугаа
Нурсан балгас шиг сэтгэлийн шархаа надаас нуун
Нүгэл буяны хорвоог элгэндээ наан тэнцүүлж суугаа
Таны уяхан сэтгэлд шувууд ганганан чуулдаг
Таны уужим ухаанд цэцэгс алаглан дэлбээлдэг
Таны уянгалаг хоолойд хөгжмийн айзам эгшиглэдэг
Таны халуухан хайранд би уусан шингэдэг
“Бурхан ижий минь”...
Нарыг аргамжсан сэтгэлд тань
Сарыг хослуулж мандаая
Намайг бүтээсэн хайранд тань
Сайхан бүхнээ зориулан сөгдөе.
“Ижии ертөнц минь”...
Сайнцагаан сумын
ЕБ-ын Хүмүүнлэг сургуулийн
10а ангийн суралцагч
Э.Цэрэнжаргал