time

JavaScript Free Code

Цахим орчны аюулгүй хэрэглээ



Танихгүй нэгэнд хувийн мэдээллээ БҮҮ ӨГөөрэй!

Үүнд:
- Төрсөн өдөр
- Регистрийн дугаар 
- Сурдаг сургууль, дугуйлан
- Нууц үг - Гэрийн хаяг
- Утасны дугаар
- Гэр бүлийн гишүүдийн мэдээлэл зэрэг орно.

Зургаа оруулахдаа байршил заагчаа /location/ унтраагаарай. Мөн Фэйсбүүкийн нэг л хаягтай байгаарай. (Зарим хүмүүс нэгээс илүү хаягтай байдаг нь маш их цаг үрэх, хэн нэгэнд буруу ойлголт төрүүлэх эрсдэлтэй. Хэрвээ чи нууц үгээ мартаад дахин нээдэг бол хэний ч харахгүй өөрийн нууц газар тэмдэглэж яагаад болохгүй гэж?)

Хэн нэгэн чамд таагүй, эвгүй мэдрэмж төрүүлж, уруу татахыг оролдвол BLOCK-лоорой. 
Цахим орчинд хэн нэгэн чамд тааламжгүй сэтгэгдэл төрүүлж байвал өөрийнхөө итгэдэг насанд хүрсэн /чамайг буруутгахгүйгээр ойлгодог/ хүнд шууд хэлээрэй. 3 охид тутмын нэг нь цахим орчинд үл таних нэгнээс 18+ болон хүчирхийллийн агуулгатай зураг, бичлэг авдаг байна. Энэ нь мэдээж ОХИДЫН БУРУУ БИШ. Дагадаг хуудсуудаа цаг гаргаж цэвэрлэгээ хийгээрэй. Хэрвээ танихгүй хүмүүстэй найз бол тэднийг ч бас найзаасаа хасаарай.



Танихгүй нэгний дотносохыг хүссэн захидалд БҮҮ ХАРИУЛаарай.
Энэ нь яг л гудамжинд танихгүй хүнтэй ярьж болохгүй гэдэгтэй адил. Цахим орчинд танихгүй хүн хуурамч хаяг ашиглаж, чамд аюул учруулж болзошгүй.

Хэрэв танихгүй хүнтэй харилцахаар шийдсэн бол маш болгоомжтой байгаарай. Хэрэв тэр хүн өөрийгөө эгч/ах/үе тэнгийнхэн гэх мэтээр хэн ч гэж хэлсэн болгоомжтой байх хэрэгтэй. Өөрийн сургууль, гэрийн хаяг, анги, утасны дугаараа хэзээ ч мэдэгдэж болохгүй.


 Хувийн зураг, мэдээлэл оруулахдаа эргэлзэж байвал эцэг, эхтэйгээ ЗӨВЛӨЛДөөрэй.

Өөрийн цахим хаяг дээрээ зураг оруулахдаа эцэг эхтэйгээ ярилцаарай. Тэдний дэмий/зохисгүй гэж үзсэн зургийг бүү оруулаарай. Хувийн зургаа оруулахдаа гэрийн хаяг, сургууль гэх мэт хувийн мэдээллээ оруулж болохгүй. Мөн хаана байгаа, хаашаа явах гэж байгаа/check-in/ талаар мэдээлэл оруулах нь эрсдэл дагуулах магадлалтай.


Танилцах зарын групп болон групп чатанд БҮҮ НЭГДээрэй.

Хэрэв чи хэн нэгэнтэй дотно нөхөрлөхийг сонирхож байгаа бол өөрийн мэддэг нэгэнтэйгээ эхлэж яагаад болохгүй гэж?
Харин танилцах зарын группуудын цаана байгаа хүнийг чи хэдэн настай, хэн гэдгийг нь мэдэх боломжгүй. Зарим насанд хүрэгчид өсвөр үеийн хүүхэд болон жүжиглэж хүүхдүүдийг хуурч мэхлэх тохиолдол их байна.

Өөрт хэрэгцээтэй, эерэг мэдээлэл түгээдэг групп, хуудсуудыг дагаарай.
(Бид өөрийн мэдэлгүйгээр хэрэгцээгүй олон группт орж, мэдэхгүй хуудсуудаа дагасан байдаг. Худал мэдээлэл тараадаг, хэн нэгнийг доромжилсон мэдээлэл түгээдэг хуудсуудыг дагаж стресстдэг юм биш биз?)

Танихгүй хүмүүсийг найзаар авахаасаа өмнө САЙТАР БОДоорой.

Яг одоо өөрийн найзын жагсаалтад байгаа танихгүй хүмүүстэй найз байхаа больж, өөрийн гэр бүл, найз нөхдөөрөө цахим орчин дахь өөрийгөө хүрээлүүлээрэй. Энэ нь чамд тухтай, аюулгүй байх болно.
Өөрийн хувийн мэдээллээ PRIVATE/ХУВИЙН тохиргоотой болгоорой.

Цахим орчин дахь хаягаа хувийн /private/ тохиргоотой болгоорой. Фэйсбүүк болон бусад цахим хаягууд чинь private тохиргоотой эсэхийг шалгаарай. Энэ нь чиний оруулсан мэдээлэл болон зургууд чинь зөвхөн найзын жагсаалтад байгаа хүмүүст харагдана гэсэн үг юм. Хэрэв чи өөрийн хаягаа олон нийтэд нээлттэй/public/ болгох юм бол хэн дуртай хүн чиний хувийн мэдээллийг чинь олж харж, ашиглах аюултай.

• Чи фэйсбүүктээ аливаа зураг, пост оруулахдаа хэнд харагдахыг урьдчилан тохируулаарай. FRIENDS (НАЙЗУУД) тохиргоо илүү аюулгүй шүү.

Add caption

Автобус болон олон нийтийн газарт бусдад харагдахуйц байдлаар өөрийн хувийн хаягруу ОРОХООС ТАТГАЛЗаарай.

(Хажууд чинь байгаа хэн нэгэн хүн чиний утасны дэлгэцрүү харж мэдээллийг чинь авч муугаар ашиглах эрсдэлтэй шүү)

"Утсаараа нэг яриулаач, Facebook-ээ шалгачихаад өгье" гэх мэт сайн танихгүй нэгэн чамаас утсаа хэрэглүүлэхийг хүсвэл эргэлзэлгүй ҮГҮЙ/БОЛОМЖГҮЙ гэдгээ илэрхийлээрэй.

Яаралтай тохиолдлоор хэн нэгний утсаар өөрийн хаягруу нэвтэрсэн бол заавал LOG OUT (гарах) тохиргоог хийгээрэй.
(Цахим хаягийг чинь чиний өмнөөс ашиглаж, хэн нэгнээр тоглох, өөр хүнтэй харилцах, чиний бүх чатыг унших зэргээр муугаар ашиглах чамд таалагдахгүй тийм үү?)