time

JavaScript Free Code

#Зөвийг түгээе: Мэдээлэл түгээхээс өмнө шалгаж сурцгаая

Fake news буюу худал мэдээлэл нийгэмд хурдтай тархдаг атлаа залруулсан бодит мэдээлэл нь 4 дахин бага хүнд хүрдэг гэсэн судалгаа гарчээ. 
Тиймээс худал зүйл олон хүнд хүрэх нь нийгэмд сөрөг нөлөөтэй ба засч залруулсан ч төдийлөн үр дүнгүй байдаг аж. Тиймээс аливаа мэдээллийг бусадтай хуваалцахаасаа өмнө үнэн эсэхийг шалгах хэрэгтэй. Хуурамч мэдээллийн гарчиг текст болон зураг текст зөрөх, он сар нь хуучирсан байх, үг үсгийн алдаатай байх, мэдээллийн эх сурвалж тодорхойгүй байх зэрэг нийтлэг шинжтэйг анхаарна уу.

#ОНЛАЙН НЭР ХҮНДЭЭ ЗӨВ БҮРДҮҮЛЦГЭЭЕ
Цахим орчинд өөрийн дүр төрх, нэр хүндээ өргөж яваа хүний жишээ олон бий. Тэд амьдрал дээрээ ч амжилттай байдаг. Цахим орчин бол өөрийгөө олонд таниулах, илэрхийлэх сайхан боломж өгдөг. Та бүхний цахим орчинд нийтэлсэн, хуваалсан, түгээсэн мэдээлэл нь олон нийтэд хэрхэн харагдахад чухал нөлөөтэй тул үүнийг зөв удирдах чадвартай байх хэрэгтэй.
#МЭДЛЭГЭЭ ҮЙЛДЭЛ БОЛГОЦГООЁ
Бид номын санд бүгдийг нь унших гэж биш зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах зорилготой очдог. Үүний нэгэн адил цахим орчин дахь мэдээллийн их урсгал дундаас зөвхөн чухал гэснийг нь сонгон авч чаддаг байх, мэдээллээ мэдлэг болгож, мэдлэгээ үйлдэл болгож чаддаг байх зэрэг нь орчин үеийн цахим иргэний үндсэн гол чадвар юм.