time

JavaScript Free Code

Сургалт

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх сургалт "Хүмүүнлэг" сургууль дээр 2019 оны 11 сарын 07ны өдөр  амжилттай зохион байгуулагдлаа. Оролцож байгаа удирдлага, багш.эцэг эх, сурагчдын тѳлѳѳлѳлд тус  сургалтанд хамрагдлаа.

Улсын шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт

Улсын шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт гэж юу вэ?

Улсын шалгалт:
• Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой.
• Ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид, МСҮТ-ийн төгсөгчдөөс авна.
• Аймаг, дүүргийн улсын шалгалтын комисс, сургуулийн улсын шалгалтын комисс зохион байгуулна.
• БҮТ нь улсын шалгалтын сэдэв даалгавар боловсруулах ажлыг гүйцэтгэнэ.
• Улсын шалгалтын сэдэв даалгаврын нууцлалыг аймаг нийслэлийн БСУГ-ын захирал, сургуулийн захирал бүрэн хариуцна.
• Сурагчдын ажилласан бичгийн ажлыг засаж үнэлэх, мэдээллийн системд оруулах ажлыг тухайн сургуулийн мэргэжлийн багш нар гүйцэтгэнэ.
ЭЕШ:
• Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэгийн ерөнхий чадвараар эрэмбэлэх уралдаант шалгалт юм.
• ЭЕШ-ыг бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.
• Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд БҮТ-өөс томилсон шалгалт зохион байгууллах комисс ажиллана.
• ЭЕШ болон МХБШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.

#Зөвийг түгээе: Мэдээлэл түгээхээс өмнө шалгаж сурцгаая

Fake news буюу худал мэдээлэл нийгэмд хурдтай тархдаг атлаа залруулсан бодит мэдээлэл нь 4 дахин бага хүнд хүрдэг гэсэн судалгаа гарчээ. 
Тиймээс худал зүйл олон хүнд хүрэх нь нийгэмд сөрөг нөлөөтэй ба засч залруулсан ч төдийлөн үр дүнгүй байдаг аж. Тиймээс аливаа мэдээллийг бусадтай хуваалцахаасаа өмнө үнэн эсэхийг шалгах хэрэгтэй. Хуурамч мэдээллийн гарчиг текст болон зураг текст зөрөх, он сар нь хуучирсан байх, үг үсгийн алдаатай байх, мэдээллийн эх сурвалж тодорхойгүй байх зэрэг нийтлэг шинжтэйг анхаарна уу.

#ОНЛАЙН НЭР ХҮНДЭЭ ЗӨВ БҮРДҮҮЛЦГЭЭЕ
Цахим орчинд өөрийн дүр төрх, нэр хүндээ өргөж яваа хүний жишээ олон бий. Тэд амьдрал дээрээ ч амжилттай байдаг. Цахим орчин бол өөрийгөө олонд таниулах, илэрхийлэх сайхан боломж өгдөг. Та бүхний цахим орчинд нийтэлсэн, хуваалсан, түгээсэн мэдээлэл нь олон нийтэд хэрхэн харагдахад чухал нөлөөтэй тул үүнийг зөв удирдах чадвартай байх хэрэгтэй.
#МЭДЛЭГЭЭ ҮЙЛДЭЛ БОЛГОЦГООЁ
Бид номын санд бүгдийг нь унших гэж биш зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах зорилготой очдог. Үүний нэгэн адил цахим орчин дахь мэдээллийн их урсгал дундаас зөвхөн чухал гэснийг нь сонгон авч чаддаг байх, мэдээллээ мэдлэг болгож, мэдлэгээ үйлдэл болгож чаддаг байх зэрэг нь орчин үеийн цахим иргэний үндсэн гол чадвар юм.

#Зөвийг түгээе: Сөрөг мэдээлэлд автахгүй байцгаая...

Нийгэм, цаг үеийн ороо бусгааг дагаад сөрөг сэтгэгдэл, мэдээллийг бид хаанаас ч үзэж болохоор байна. Тэр тусмаа нийгмийн сүлжээнээс. Үнэн эсэх нь тодорхойгүй тэр бүх мэдээллийг уншиж, дагаж, сэтгэгдэл бичих нь танд ямар ашигтайг бодоод нэг үзээрэй.
Харин зөв үг үйлдэл, сайн үйл хэргийг дэмжвэл үр дүн нь эерэг байх юм. Тиймээс аливаа сөрөг мэдээлэлд авталгүй, зорилготой байж, түүнийхээ төлөө зогсолтгүй тэмцдэг байхыг шинэ үеийн хүүхэд залуустаа уриалья.
Сэтгүүл зүйн онолд ашигтай мэдээлэл, мэдээллийн багтаамж гэсэн чухал ойлголт бий. Харамсалтай нь нийгмийн сүлжээн дэх мэдээлэл бүхэн ашигтай, багтаамжтай байж чаддаггүй. Хэрэв та хүнд хэрэгтэй, мэдлэг өгөх, шинэлэг мэдээллийг цахим орчинд түгээх бол төгсгөлд нь хаштаг тэмдэглэгээ (#) тавьж, гол утга санааг агуулсан түлхүүр үг оруулбал илүү олон хүнд хүргэх боломжтой. Тухайлбал, #Зөвийг Түгээе
Хүн бүхэн хувийн нууцтай. Үүнийг хэнтэй, хэзээ, хэрхэн хуваалцах нь хувь хүний асуудал хэдий ч цахим орчинд энэ нь маш эмзэг, чухал зүйл байдаг учир болгоомжтой хандах хэрэгтэй.

Өсвөр насны хүүхэд залууст нийгмийн сүлжээнд хувийн нууцаа хэрхэн хамгаалах талын мэдлэг мэдээлэл хангалтгүй байдгаас эрсэлд орох аюултай. Регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг зэргээс эхлээд сонирхол, очих дуртай газар, гэр бүл, найз нөхдийн мэдээлэл, зураг хүртэл хувийн нууцад хамаарах тулд цахим орчинд нийтлэхгүй байх, хэрэв шаардлагатай тохиолдолд зөв тохиргоо хийж сурах нь аюулгүй байдлаа хангах гол арга зам юм.

Орос хэлний бүсийн олимпиадад

2019 оны 11 сарын 01-02 өдрүүдэд  Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлээс Өмнөговь аймагт зохион байгуулсан Орос хэлний бүсийн олимпиадад Төв, Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймгийн багш сурагчид оролцсоноос  Хүмүүнлэг сургуулийн сурагч Ж.Цэцэгдэлгэр  Шилдэг 7 сурагчийн нэгээр шалгарч ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхийн бичгээр шагнагдлаа. 


Мэтгэлцээний "Сэтгэмж" клуб

Хүмүүнлэг сургуулийн нийгмийн ухааны багш Б.Ууганцэрэн багшаар удирдуулсан Г.Амин-Эрдэнэ ахлагчтай мэтгэлцээний "Сэтгэмж" клуб нь Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэгээс зохион байгуулсан "Анхан шатны Карл Попперийн мэтгэлцээний улсын аварга шалгаруулах" тэмцээн Улаанбаатар хотод болсон бөгөөд тэмцээнд аймаг нийслэлийн сургуулийн нийт 122 баг өрсөлдсөнөөс шилдэг 32 багт шалгарлаа. Мөн Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг, Монголын Карл Попперийн их танхимын гишүүн клубын №20 дугаартай гэрчилгээг гардан авлаа.

"Орон нутгийн боловсролын байгууллагын инновацийг дэмжих төсөл"-д

"Орон нутгийн боловсролын байгууллагын инновацийг дэмжих төсөл"-д Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Хүмүүнлэг" ЕБС-ийн математикийн багш Т.Буянтогтохын ирүүлсэн “БИ ҮҮНИЙГ ЧАДНА АРГААР ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХОЦРООЛГҮЙ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" аргазүйн бүтээл төсөлд шалгарлаа. Танд баяр хүргэе. БНХАУ-ын Нингсиа мужийн Инчуан хотод 2019 оны 11-р сарын 25-аас 12-р сарын 2ны хооронд зохион байгуулагдах "Багшийн хөгжлийн хөтөлбөрт оролцохоор боллоо.