time

JavaScript Free Code

Идэрийн олимпиадын цуврал-5





ДУНДГОВИЙН Д.ОТГОНСҮРЭН
...Орхиж болохгүй дурьдах хүний нэг бол Дундговийн Д.Отгонсүрэн. Идэрийн олимпиадын нэгэн удаагийн аварга Дашзэвгийн Отгонсүрэн энэ жил түрүүлэнгээ алдаад, дэд байранд зогссон. Түүнтэй уралддаг дүүгээсээ хааяа сонссоноор Д.Отгонсүрэнгийн аймаг улсад аваргалсан тоо нь алдарсан юм шиг байна лээ. Сүүлийн уралдаануудад Д.Отгонсүрэнгийн хүүхдүүд багаараа аймаг улсдаа хичнээн ч олон удаа түрүүлэв дээ. Д.Отгонсүрэн мориор бол "домог" болсон хурд юм. Давтлагыг бол харин ч нэг хийдэг гэж ярих нь чих шүргэсэн. Харамсалтай нь давтлагын цагийн мөнгө гэж байдаггүй, сайн дурын ажил болдог байна. Зун ч хичээллүүлж чадах, зулын гэрэлд ч суухаас сийхгүй зүтгэл түүнээс мэдрэгддэг юм...




Эх хэл минь монголоороо хөгжин дэлгэрч, улс орон минь үүрд мөнхжиг
Элгэн түмэн минь найрсаг эвтэй байж, өвгөд дээдсийн өв уламжлал сэргэг
Багш дор мөргөмү
Ном дор мөргөмү



Мөнгөн хонхны баяр

Сайнцагаан сумын ерөнхий боловсролын 5 сургуульд 4090 гаруй хүүхэд суралцаж байгаагаас 9,12 дугаар ангийн 26 бүлгийн 724 төгсөгчид эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээний үеэр сурлага, урлаг, спортоор манлайлан
Сумын засаг даргын жуух бичгээр 12 ангийн 6 сурагч шагнагдсанаас "
 Хүмүүнлэг сургуулийн сургуулийн 12Б ангийн сурагч Батцоож овогтой Балжинням

Шилдэг сурагчаар 5 сурагч тодорсоноор 
 Хүмүүнлэг сургуулийн 12Б ангийн сурагч Лхагвасүрэн овогтой Лувсаннамжил  нар тодорлоо.







Сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн төгсөх ангийн сурагчдыг  шагнаж урамжуулахаар Сайнцаагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, " Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын  дарга,  аймгийн зохиолчдын эвлэлийн хорооны дарга  нар сургуулийн баярын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.   
                 
                                   Нийт төгсөгчдөдөө сурлагын өндөр амжил хүсэн ерөөе

Монгол бигийн улсын VIII олимпиад

  Чой Лувсанжавын нэрэмжит Хэл иргэншлийн дээд сургуулийн монгол бичгийн багш ппрофессор Г.Дашийн нэрэмжит " Монгол бичиг бол бидний өмч" сэдэвт  Монгол бигийн улсын     VIII   олимпиадад    Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын     3-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Отгонсүрэн  шавь нарын хамт амжилттай оролцлоо.

ХИДС "Монгол бичиг бидний өмч" Улсын олимпиадаас Алт 3 Мөнгө 2 Хүрэл 3 Шагналт байр 1 эзэллээ.

12б ангиин сурагч Э.Чойжии одсэр Б.Балжинням Л.Лувсаннамжил нар ХИДС д 100% үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсанд баяр хүргэе

                                       
                                          
                                            Шагнал авсан шавь нартаа баяр хүргэе

Аймгийн монгол бичгийн массын олимпиад


Дундговь аймгийн Сайнцагаан сумын нийт сургуулиудын монгол бичгийн массын олимпиад 6-12 ангийн бүх сурагчид хамрагдлаа.

Аймгийн монгол бичгийн массын олимпиадад  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн 12б  ангийн хамт олон  ДЭД байр  эзэлсэн. 

Мөн   тус олимпиадын хүрээнд уран бичлэгийн уралдаан зохиогдсон бөгөөд 10-12 ангийн төрөлд  12б ангийн сурагч Б.Балжинням тэргүүн байр,  Э.Чойжи- Одсэр дэд байр  эзэлсэн амжилт гаргалаа.




Жудо бөхийн өсвөр үеийн 2018 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд




Жудо бөхийн өсвөр үеийн 2018 оны  Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд 2018 оны 04 сарын 15-18 хооронд Сэлэнгэ аймагт болж өнгөрлөө. 

 21 аймаг 9 дүүрэг Америк дахь монгол тамирчид оролцсон нийт 1250 тамирчин оролцсон.  Тус тэмцээнд  Дундговь аймгийн Сайнцаан сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн  баг тамирчин оролцон 10б ангийн сурагч  Загдсүрэн ,Рэнцэнханд, 11а ангийн сурагч  Лувсанваанжил нар шигшээ 8 шалгарсангаргалаа.