Идэрийн олимпиадын цуврал-5
ДУНДГОВИЙН Д.ОТГОНСҮРЭН
...Орхиж болохгүй дурьдах хүний нэг бол Дундговийн Д.Отгонсүрэн. Идэрийн олимпиадын нэгэн удаагийн аварга Дашзэвгийн Отгонсүрэн энэ жил түрүүлэнгээ алдаад, дэд байранд зогссон. Түүнтэй уралддаг дүүгээсээ хааяа сонссоноор Д.Отгонсүрэнгийн аймаг улсад аваргалсан тоо нь алдарсан юм шиг байна лээ. Сүүлийн уралдаануудад Д.Отгонсүрэнгийн хүүхдүүд багаараа аймаг улсдаа хичнээн ч олон удаа түрүүлэв дээ. Д.Отгонсүрэн мориор бол "домог" болсон хурд юм. Давтлагыг бол харин ч нэг хийдэг гэж ярих нь чих шүргэсэн. Харамсалтай нь давтлагын цагийн мөнгө гэж байдаггүй, сайн дурын ажил болдог байна. Зун ч хичээллүүлж чадах, зулын гэрэлд ч суухаас сийхгүй зүтгэл түүнээс мэдрэгддэг юм...
Эх хэл минь монголоороо хөгжин дэлгэрч, улс орон минь үүрд мөнхжиг
Элгэн түмэн минь найрсаг эвтэй байж, өвгөд дээдсийн өв уламжлал сэргэг
Багш дор мөргөмү
Ном дор мөргөмү