time

JavaScript Free Code

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЕД СУРАГЧ, ХҮҮХДҮҮДЭД УХААЛАГ ГАР УТАС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЖУРАМ

 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар тогтоолоор сургууль, цэцэрлэгийн орчинд хичээл, сургалтын үеэр сурагч, хүүхдүүдэд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хязгаарласан.


Энэ нь хүүхдүүдийг цахим гадуурхал, халдлага, донтолтоос сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм.


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам


"Монгол бичиг-бидний ирээдүй" өдөрлөг

 "Монгол бичиг-бидний ирээдүй" өдөрлөг Хулд суманд боллоо. Дундговь аймгийн БСУГ, Хулд сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургуулиас зохион байгуулсан энэ үйл ажиллагааг "Шинэ ази" группийн ерөнхийлөгч, эх хэлний боловсролыг дэмжих "Үлэмж эгшиглэн" сангийн тэргүүн Л.Төрбаяр, EFES группийн ерөнхийлөгч, Хулд сумын Нутгийн Зөвлөлийн дарга, Монгол улсын алдарт уяач С.Мөнхбат, Дундговь аймгийн АН.ын дарга Ц.Мөнхбат, MCS группийн барилгын инженер М.Шижирбат нар ивээн тэтгэсэн юм. Өдөрлөгийн эхэнд тун сая Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан Монгол улсын Зөвлөх багш Д.Отгонсүрэнгийн бичиж хэвлүүлсэн шинэ номын нээлт болж улмаар Уншигч-зохиолчдын уулзалтаар үргэлжилсэн юм. "Шинэ ази" группийн ерөнхийлөгч, эх хэлний боловсролыг дэмжих "Үлэмж эгшиглэн" сангийн тэргүүн Л.Төрбаяр энэхүү өдөрлөгт хэрэлцэн ирж өөрийн санаачлан жил бүр зохион байгуулдаг Монгол хэл бичгийн олимпиадын удаа дараагийн шагналт багш Д.Отгонсүрэн болон түүний шавь нарын амжилтыг онцлон тэмдэглэж баяр хүргэв. Уулзалтанд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч До.Цэнджав, Х.Чилаажав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр "Болор цом"-ын эзэн Н.Гантулга, яруу найрагч Х.Энхтөр, Д.Энхбаяр, аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Ж.Мөнхтөр нарын олон хүн шүлэг зохиолоо уншин урлагийн нэрд гарсан уран бүтээлчид тоглолтоо сонирхууллаа.

"Идэрийн их Мөрөн- Эх хэлний мөрнөө тэмүүлэхүй " номын нээлт өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Д.Отгонсүрэн багдаа цаашдын ажилд нь өндөр амжилт аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.








ЗӨВЛӨМЖ

 

2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ БАРИМТЛАХ ЧИГЛЭЛЭЭР ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.







ЭЕШ-ын бүртгэл

2019-2020 оны хичээлийн жилийн ЭЕШ-ын бүртгэл 4-р сарын 15-ны өдөр дууслаа. Дундговь аймгийн хэмжээнд ЭЕШалгалтын цахим бүртгэлд нийт 411 суралцагч бүртгүүлсэн байна.
Үүнээс:
  1. Математикаар- 312
  2. Монгол хэлээр - 227
  3. Нийгэмээр - 284
  4. Англи хэлээр - 273
  5. Орос хэлээр - 6
  6. Газар зүйгээр - 20
  7. Физикээр- 117
  8. Биологоор - 104
  9. Химээр - 102
  10. Монголын түүхээр - 18 суралцагч тус тус шалгалт өгөхөөр бүртгүүлсэнээс " Хүмүүнлэг" сургуулийн хэмжээнд
  11. Математикаар- 12
  12. Монгол хэлээр - 16
  13. Нийгэмээр - 18
  14. Англи хэлээр - 18
  15. Орос хэлээр - 4
  16. Газар зүйгээр - 1
  17. Физикээр- 7
  18. Биологоор - 10
  19. Химээр - 10
  20. Монголын түүхээр - 2 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр боллоо.

Коронавируст (COVID-19) халдвараас сэргийлье!




Коронавируст (COVID-19) халдвараас сэргийлье!


Коронавируст (COVID-19) халдвараас сэргийлье!


хаврын улиралд анхаарал болгоомж илүүдэхгүй шүү хүүхдүүдээ...

гадуур гарахдаа малгайгаа заавал өмсөөрэй хүүхдүүдээ


ХАЧИГТ ХАЛДВАРЫН ИДЭВХЖЛИЙН ҮЕ ЭХЭЛЛЭЭ.

Жил бүрийн 4-6 сар хачигт халдварын идэвхжлийн үе байдаг. Хачиг нь 28 нэр төрлийн халдварыг дамжуулдаг байна. Иймд иргэд та бүхэнд тод өнгийн хувцас, малгай өмсөхийг зөвлөж байна.

Мөн хачигт халдвар өвчний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хачигт халдвараас сэргийлэх талаар ард иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
• Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутагт зорчихгүй байх
• Халдварын голомттой газраар явах бол тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
• Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
• Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж, хачгийг зайлуулах
• Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгах, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх,
• Малын үс ноос, ноослох, ямаа самнах, мал хяргах, ноос ноолууртай ажиллах үед хачигт хазуулахаас сэргийлэх, малын түүхий эдийг орон гэртээ хадгалахгүй байх, малын түүхий сүү, мал, амьтны цус уухгүй байх, махыг сайтар болгож хэрэглэх
• Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх
• Хачигт халдваруудын үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
ХАЧИГТ ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД АВАХ АНХНЫ АРГА ХЭМЖЭЭ
• Хачигт хазуулсан тохиолдолд хачигыг болгоомжтой ганхуулж, сугалан авч хачгийг битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандах
• Хачигны тос түрхэх
• Хачиг хазсан газрыг спирт эсвэл тамедины уусмалаар арчих
• Хүйтэн жин тавих
• Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

ХАЧИГТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЦГЭЭЕ

Төрийн албан хаагчдад сургалт явуулж эхэллээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулиудын монгол хэл бичгийн багш нар  төрийн албан хаагчдад  " Монгол хэл бичгийн " модуль сургалт  2020 оны 1 сарын 17-оос эхлэн БСУГазарт явуулж эхэллээ.   

Багш нарын сурган хүмүүжүүлэх илтгэл

2020.01.16-17 нд зохион байгуулагдсан Дундговь аймгийн багш нарын сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд нийт 32 илтгэл уншигдсанаас тус сургуулийн бага ангийн багш Г.Цэцэгмаа, Ц.Өнөрцэцэг, Н.Мөнхцэцэг, А.Насанжаргал, Б.Цэцэгсүрэн  багш нарын хамтран судалгаа хийж боловсруулсан илтгэл дэд байр  эзэлсэн амжил гаргалаа. 
 Багш нартаа баяр хүргэе. 

"МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН" 23 ДАХЬ УРАЛДААНЫ ШИЛДЭГ СУРАГЧ МАНАЙ СУРГУУЛИАС ТОДОРЛОО

“Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн 2019“ улсын уралдаан энэ жил 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус  уралдаанд  бүх аймаг, нийслэлийн дүүргээс нийт 4000 гаруй хүн оролцлоо.      


 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уралдааны долоон ангиллын тэргүүн байр эзэлсэн оролцогчдод шагнал гардуулаа.                  
   “12 дугаар ангийн сурагчид”-ын ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн сурагч Э.Энхзул  тэргүүн байр эзэлж МУИС -д  тэтгэлгээр суралцах эрхтэй боллоо.  

" Ногоон гэрэл цагаан шугам" -2019

Дундговь аймгийн Цагдаагийн газраас 3-5 р ангийн дунд жил бүр зохион байгуулагддаг " Ногоон гэрэл цагаан шугам" уралдаанд "Хүмүүнлэг" сургуулийн 4а ангийн 5 сурагч 4б ангийн 7 сурагч нийт 12 сурагч оролцож 2- р байранд шалгарлаа.







Бяцхан шавь нартаа баяр хүргэе

Сургалт

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх сургалт "Хүмүүнлэг" сургууль дээр 2019 оны 11 сарын 07ны өдөр  амжилттай зохион байгуулагдлаа. Оролцож байгаа удирдлага, багш.эцэг эх, сурагчдын тѳлѳѳлѳлд тус  сургалтанд хамрагдлаа.

Улсын шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт

Улсын шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалт гэж юу вэ?

Улсын шалгалт:
• Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой.
• Ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид, МСҮТ-ийн төгсөгчдөөс авна.
• Аймаг, дүүргийн улсын шалгалтын комисс, сургуулийн улсын шалгалтын комисс зохион байгуулна.
• БҮТ нь улсын шалгалтын сэдэв даалгавар боловсруулах ажлыг гүйцэтгэнэ.
• Улсын шалгалтын сэдэв даалгаврын нууцлалыг аймаг нийслэлийн БСУГ-ын захирал, сургуулийн захирал бүрэн хариуцна.
• Сурагчдын ажилласан бичгийн ажлыг засаж үнэлэх, мэдээллийн системд оруулах ажлыг тухайн сургуулийн мэргэжлийн багш нар гүйцэтгэнэ.
ЭЕШ:
• Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэгийн ерөнхий чадвараар эрэмбэлэх уралдаант шалгалт юм.
• ЭЕШ-ыг бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.
• Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд БҮТ-өөс томилсон шалгалт зохион байгууллах комисс ажиллана.
• ЭЕШ болон МХБШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.

#Зөвийг түгээе: Мэдээлэл түгээхээс өмнө шалгаж сурцгаая

Fake news буюу худал мэдээлэл нийгэмд хурдтай тархдаг атлаа залруулсан бодит мэдээлэл нь 4 дахин бага хүнд хүрдэг гэсэн судалгаа гарчээ. 
Тиймээс худал зүйл олон хүнд хүрэх нь нийгэмд сөрөг нөлөөтэй ба засч залруулсан ч төдийлөн үр дүнгүй байдаг аж. Тиймээс аливаа мэдээллийг бусадтай хуваалцахаасаа өмнө үнэн эсэхийг шалгах хэрэгтэй. Хуурамч мэдээллийн гарчиг текст болон зураг текст зөрөх, он сар нь хуучирсан байх, үг үсгийн алдаатай байх, мэдээллийн эх сурвалж тодорхойгүй байх зэрэг нийтлэг шинжтэйг анхаарна уу.

#ОНЛАЙН НЭР ХҮНДЭЭ ЗӨВ БҮРДҮҮЛЦГЭЭЕ
Цахим орчинд өөрийн дүр төрх, нэр хүндээ өргөж яваа хүний жишээ олон бий. Тэд амьдрал дээрээ ч амжилттай байдаг. Цахим орчин бол өөрийгөө олонд таниулах, илэрхийлэх сайхан боломж өгдөг. Та бүхний цахим орчинд нийтэлсэн, хуваалсан, түгээсэн мэдээлэл нь олон нийтэд хэрхэн харагдахад чухал нөлөөтэй тул үүнийг зөв удирдах чадвартай байх хэрэгтэй.
#МЭДЛЭГЭЭ ҮЙЛДЭЛ БОЛГОЦГООЁ
Бид номын санд бүгдийг нь унших гэж биш зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах зорилготой очдог. Үүний нэгэн адил цахим орчин дахь мэдээллийн их урсгал дундаас зөвхөн чухал гэснийг нь сонгон авч чаддаг байх, мэдээллээ мэдлэг болгож, мэдлэгээ үйлдэл болгож чаддаг байх зэрэг нь орчин үеийн цахим иргэний үндсэн гол чадвар юм.

#Зөвийг түгээе: Сөрөг мэдээлэлд автахгүй байцгаая...

Нийгэм, цаг үеийн ороо бусгааг дагаад сөрөг сэтгэгдэл, мэдээллийг бид хаанаас ч үзэж болохоор байна. Тэр тусмаа нийгмийн сүлжээнээс. Үнэн эсэх нь тодорхойгүй тэр бүх мэдээллийг уншиж, дагаж, сэтгэгдэл бичих нь танд ямар ашигтайг бодоод нэг үзээрэй.
Харин зөв үг үйлдэл, сайн үйл хэргийг дэмжвэл үр дүн нь эерэг байх юм. Тиймээс аливаа сөрөг мэдээлэлд авталгүй, зорилготой байж, түүнийхээ төлөө зогсолтгүй тэмцдэг байхыг шинэ үеийн хүүхэд залуустаа уриалья.
Сэтгүүл зүйн онолд ашигтай мэдээлэл, мэдээллийн багтаамж гэсэн чухал ойлголт бий. Харамсалтай нь нийгмийн сүлжээн дэх мэдээлэл бүхэн ашигтай, багтаамжтай байж чаддаггүй. Хэрэв та хүнд хэрэгтэй, мэдлэг өгөх, шинэлэг мэдээллийг цахим орчинд түгээх бол төгсгөлд нь хаштаг тэмдэглэгээ (#) тавьж, гол утга санааг агуулсан түлхүүр үг оруулбал илүү олон хүнд хүргэх боломжтой. Тухайлбал, #Зөвийг Түгээе
Хүн бүхэн хувийн нууцтай. Үүнийг хэнтэй, хэзээ, хэрхэн хуваалцах нь хувь хүний асуудал хэдий ч цахим орчинд энэ нь маш эмзэг, чухал зүйл байдаг учир болгоомжтой хандах хэрэгтэй.

Өсвөр насны хүүхэд залууст нийгмийн сүлжээнд хувийн нууцаа хэрхэн хамгаалах талын мэдлэг мэдээлэл хангалтгүй байдгаас эрсэлд орох аюултай. Регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг зэргээс эхлээд сонирхол, очих дуртай газар, гэр бүл, найз нөхдийн мэдээлэл, зураг хүртэл хувийн нууцад хамаарах тулд цахим орчинд нийтлэхгүй байх, хэрэв шаардлагатай тохиолдолд зөв тохиргоо хийж сурах нь аюулгүй байдлаа хангах гол арга зам юм.

Орос хэлний бүсийн олимпиадад

2019 оны 11 сарын 01-02 өдрүүдэд  Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлээс Өмнөговь аймагт зохион байгуулсан Орос хэлний бүсийн олимпиадад Төв, Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймгийн багш сурагчид оролцсоноос  Хүмүүнлэг сургуулийн сурагч Ж.Цэцэгдэлгэр  Шилдэг 7 сурагчийн нэгээр шалгарч ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхийн бичгээр шагнагдлаа. 


Мэтгэлцээний "Сэтгэмж" клуб

Хүмүүнлэг сургуулийн нийгмийн ухааны багш Б.Ууганцэрэн багшаар удирдуулсан Г.Амин-Эрдэнэ ахлагчтай мэтгэлцээний "Сэтгэмж" клуб нь Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэгээс зохион байгуулсан "Анхан шатны Карл Попперийн мэтгэлцээний улсын аварга шалгаруулах" тэмцээн Улаанбаатар хотод болсон бөгөөд тэмцээнд аймаг нийслэлийн сургуулийн нийт 122 баг өрсөлдсөнөөс шилдэг 32 багт шалгарлаа. Мөн Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг, Монголын Карл Попперийн их танхимын гишүүн клубын №20 дугаартай гэрчилгээг гардан авлаа.

"Орон нутгийн боловсролын байгууллагын инновацийг дэмжих төсөл"-д

"Орон нутгийн боловсролын байгууллагын инновацийг дэмжих төсөл"-д Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Хүмүүнлэг" ЕБС-ийн математикийн багш Т.Буянтогтохын ирүүлсэн “БИ ҮҮНИЙГ ЧАДНА АРГААР ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХОЦРООЛГҮЙ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" аргазүйн бүтээл төсөлд шалгарлаа. Танд баяр хүргэе. БНХАУ-ын Нингсиа мужийн Инчуан хотод 2019 оны 11-р сарын 25-аас 12-р сарын 2ны хооронд зохион байгуулагдах "Багшийн хөгжлийн хөтөлбөрт оролцохоор боллоо.

Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжиллтай зохион байгуулагдлаа

Сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 10 -р сарын 19ны өдөр  амжиллтай зохион байгуулагдлаа.
Тэмцээн 6-9, 10-12 ангилалд явадсан ббгббд дунд ангийн төрөлд
охид 8а, 9а, 8б
хөвгүүд 8б 8а 9а тус байрт эзэлж  Сүрэнжаргал багштай 8а анги цомын эзэд боллоо.