Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулиудын монгол хэл бичгийн багш нар төрийн албан хаагчдад " Монгол хэл бичгийн " модуль сургалт 2020 оны 1 сарын 17-оос эхлэн БСУГазарт явуулж эхэллээ.
Багш нарын сурган хүмүүжүүлэх илтгэл
2020.01.16-17 нд зохион байгуулагдсан Дундговь аймгийн багш нарын сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд нийт 32 илтгэл уншигдсанаас тус сургуулийн бага ангийн багш Г.Цэцэгмаа, Ц.Өнөрцэцэг, Н.Мөнхцэцэг, А.Насанжаргал, Б.Цэцэгсүрэн багш нарын хамтран судалгаа хийж боловсруулсан илтгэл дэд байр эзэлсэн амжил гаргалаа.
Багш нартаа баяр хүргэе.
Багш нартаа баяр хүргэе.
"МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН" 23 ДАХЬ УРАЛДААНЫ ШИЛДЭГ СУРАГЧ МАНАЙ СУРГУУЛИАС ТОДОРЛОО
“Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн 2019“ улсын уралдаан энэ жил 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус уралдаанд бүх аймаг, нийслэлийн дүүргээс нийт 4000 гаруй хүн оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уралдааны долоон ангиллын тэргүүн байр эзэлсэн оролцогчдод шагнал гардуулаа.
“12 дугаар ангийн сурагчид”-ын ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн сурагч Э.Энхзул тэргүүн байр эзэлж МУИС -д тэтгэлгээр суралцах эрхтэй боллоо.

Subscribe to:
Posts (Atom)