Ирээдүй”
СОУЗ- бүлгэмээс 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулсан“ X”
чуулганд 6-12 ангийн нийт 85 суралцагчид хамрагдлаа.
Чуулганд
оролцсон 6-12 ангийн суралцагчдын анги бүрийн суралцагчдыг холин 12
багт хуваан багаараа хэлэлцэх, санаа бодлоо хуваалцах, хамтран ажиллах,
бие биенээсээ суралцан хамтран бүтээл хийх аргаар зохион
байгуулж,чуулганд оролцогчид бүтээл хийн сургуулийн нийт суралцагчидад
уриалга гарган ханын самбар гаргалаа.
Чуулганд
- “Гар утас гэж юу вэ, бид ухаалаг утсаа зөв хэрэглээ болгож чадаж байна уу? “
- “Хүүхдийн хүүхдийн эрх, үүрэг гэж юу вэ?” тэр дундаа сургуулийн орчинд эрхээ эдлэн үүргээ хэрхэн биелүүлэх,
- “Хүүхэд хамгаалал – бидэнд ямар хамааралтай юэ?”
- “Сургуулийн орчинд хүүхдийг юунаас хамгаалах вэ? “
- “Дээрэлхэлт гэж юу вэ?”-
- “Үе тэнгийнхэний дарамт шахалт гэж юэ?” сургалтыг явуулсан.
Чуулганаас гарсан үр дүн :- Сургуулийн орчинд бие биедээ хэрхэн эерэгээр нөлөөлөхөх, дарамт шахалтгүй байх, эрсдэлд орсон хүүхдийг илрүүлэх тэдэнд туслах хэрэгтэй гэдгээ ойлголоо.
- Мөн “Сургууийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД – ын тушаалыг танилцуулан гар утасны зөв хэрэглээний талаар сургалт явуулан чуулганаар сургууль дээр гар утсаа зөв хэрэглэх, хичээлийн үеэр хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үед ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэв.
Чуулганаас гарсан саналууд
: хичээл дээр авч ирэхгүй байх
: дэлгэцтэй утас бус товчлууртай утас хэрэглэх
гар утас сургууль дээр авч ирэх үед
: ангидаа нэг саванд бөөгнүүлэн хичээл тараад авах
: ангийн багшдаа хураалгах
: дууг нь хаах
Хичэлийн үеэр гар утас ашигласан үед
: хураан авч 7 хоног өгөхгүй байх
:х ураан авч 14 хоног өгөхгүй байх
: хавар болтол хураах
: хөдөлмөрийн доод хэмжээгээр торгох
- Оролцогчид хэлэлцүүлэг хийн “ гар утасны зохиостой хэрэглээг анги тус бүрдээ авч явуулах, хичээлийн үеэр гар утас ашигласан үед 7-14 хоног хураалгах” гэсэн саналыг сургуулийн дотоод журамд оруулан мөрдөх шийдвэр гаргалаа.